2005 оны 2-р сарын 11-нд Америкт болсон гэнэ. Кристен Маккай болон Жэймс Хоёт нар найзынхаа хуримын үдэшлэгийг тараад, Хоётын зуслангийн байшинд шөнө хонохоор явжээ. Тухайн байшинд болсон аймшигтай хэрэг одоог хүртэл тайлагдаагүй хэвээр үлдсэн юм.
Дурлалт хосууд юу ч бодож санахгүй сайхан үдшийг хамтдаа 2 аа өнгөрөөнө гэж найдаж байжээ. Тухайн үед шөнийн 4 цаг болж байсан гэнэ.
Дөнгөж зуслангийн байшиндаа орж ирээд сайхан байж байтал, гэнэт байшингийн хаалгыг маш хүчтэй тогшиж эхлэсэн байна. Гайхсан хосууд хаалга руу дөхөж очижээ, үүдийг нөхөр нь тайлав. Гэтэл нэг шар үстэй эмэгтэй үл таних хүнийг сураглаж асуув. Айсан хосууд тийм хүн байхгүй гээд үүдээ хаажээ. Тэгтэл тэр бүсгүй та нар итгэлтэй байна уу? удахгүй уулзна гээд алга болжээ. Шөнийн 4 цагт тэр алсагдсан газар хүн сураглаж явна гэдэг бол маш жигтэй санагджээ. Хосуудын тамхи дууссан байв нөхөр нь:

-Хайраа би тамхинд явах уу?

-Эхнэр нь: Зүгээрээ хайраа, би айгаад байнаа, тамхитай тамхигүй болноо, сая надад маш сэжигтай санагдлаа саяны эмэгтэй.

Нөхөр нь эхнэрээ тайтгаруулаад, тамхинд гарахаар шийдсэн байна. Бүсгүй хувцсаа солиод, гар утсаа цэнэглэж байтал, гэнэт байшингийн хаалгыг маш хүчтэй дахин дахин тогшиж эхлэжээ. Цочрлод орсон бүсгүй хаалга руу дөхөж очоод үүдээ нээлгүйгээр асууж гэнэ:

-Хэн бэ? гэтэл хариуд нь нөгөө эмэгтэй дахиад асуужээ:

-Тамараа танайд байхгүй биз? асуужээ. Айсан бүсгүй:

-Манайд тийм хүн байхгү шдээ, та яагаад, байн, байн асуугаад байнаа. Удалгүй нөгөө үл мэдэх эмэгтэй:

-Итгэлтэй байна уу, удахгүй уулзна гээд алга болов. Сандралд орсон бүсгүй нөхөррүүгээ залгажээ. Удалгүй нөхөр нь орж ирсэн байна. Гэтэл байшин руу масктай 3 этгээд нэвтэрч орж ирсэн байжээ. Нөхөр нь аавынхаа нуусан хуучин бууг олж сумлан тэр хоёр жижиг өрөөндөө нуугдаж гарч ирсэн хүнийг шууд буудах хүртлээ айсан байж. Гэнэт хуримын үдэшлэгээс нэг найз нь санамсаргүй тэр байшин руу орж таарч тэр хоёрыг яасан эсэхийн шалгахаар жижиг өрөөрүү нь алхаж байжээ. Гэтэл айсан залуу хүн цухуйнгуутал буудсан байна. Харамсалтайн найзыгаа бууджээ. Энэ хос байшингаас гарч чадахгүй байсаар байгаад 3 этгээдэд амиа алдсан гэдэг. Америкд энэ хэрэг гарснаас хойш маш олон хүнийг айдаст автуулж байжээ. Энэ явдлаас сэдэвлэн кино хүртэл хийсэн байдаг. Танихгүй хүнд хаалгаа нээх аюултай гэдгийг олон хүнд сануулжээ. Энэ бүсгүйн 911 цагдаа руу залгасан сүүлийн дуудлага нь хүртэл бичээстэй байдаг гэсэн.

Comments

comments

SHARE