Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан байгууллага хамт олны дунд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэж архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас иргэд осолд орох, осгох, хөлдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ихээр гарч байна. Тодруулбал,

СБД-ийн 8-р хороонд байрлах нэгэн бааранд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн албан хаагчид тус бааранд очиход тус бааранд үйлчлүүлж байсан ЧД-12 хороонд суух М /эр.25н/-ыг ширээ андуурч суух үед ЧД-12 хороонд суух А /эр.24н/ нь уурлаж зодож амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Image result for criminal

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

SHARE